Монголын ард түмэнд ардын дуу мэт түгэн тархсан асар олон суут уран бүтээл туурвисан эрхэм бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн . Тэрбээр өөрийн хайрт хань С.Баасандаа зориулж бичсэн “Чамаараа би зөндөө гоёсон” хэмээх тансаг яруу шүлэгт нь хөгжмийн зохиолч Б.Цэвээнсүрэн ая бичиж, залуу дуучин Ц.Отгонсүрэн дуулж олны хүртээл болгосон хэдий ч тэрбээр уг сайхан дууг сонсож амжилгүй одсон байдаг.
Хайртай ханийнхаа уран бүтээлийг мөнхлөх ажилд С.Баасан гуай, үр хүүхдүүдийнхээ хамт оролцож “Чамаараа би зөндөө гоёсон” дууны клипэнд өөрсдийнхөө залуу сайхан цагийн аз жаргалтай дурсамжтай зуагнуудаа дуучин Ц.Отгонсүрэнд өгч дүрсжүүлснийг энэхүү клипнээс үзээрэй.
“Чамаараа би зөндөө гоёсон” дууг олны хүртээл болгосон Ц.Отгонсүрэнгийн хувьд сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа бөгөөд өөрийн үеэл ах Базарсадын Болдбаатартай хамтран “Нутаг зүгийн тэнгэр” нэртэй дууг хамтран амилуулсан нь олны таашаалыг хүртээд байгаа.
Мөн уг дууныхаа нэрээр Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумын малчдад зориулсан хандивын тоглолтыг хүртэл хийгээд амжсан.
Түүнээс гадна “Энхрий хань минь”, “Аавын аяга”, “Эр хүн байлаа”, “Хайр гэдэг нь”, “Тэмүүжин” зэрэг шинэхэн уран бүтээлүүд нь олны сонсох дуртай дуу болоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажа ажа амжилт шүү, Отгоо
duu bolgon ni vneheer setgeld hvrdeg shvv vzegch tvmendee olon olon uran bvteeleeree beleg bariarai uran bvteeliin ondroos ondor amjilt hvsie