СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нохойныхоо эмчилгээний зардлыг төлөхөөр "Покемон"-ы цуглуулгаа заржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Виржиниа мужийн оршин суугч Брайсон Климан нохойныхоо эмчилгээний зардалд мөнгө цуглуулахаар өөрийн "Покемон" картын цуглуулгаа заржээ.

Гэвч түүний дөрвөн сартай гөлөг Брюс үхлийн аюултай вирусийн халдвар авсан болох нь тогтоогдоход тэрээр гэрийнхээ урд талын зүлэг дээр ширээ засан, хөзрийн цуглуулгаа зарж эхэлсэн байна.

Брайсон хүү энэ талаар "Брюс өвдсөн бөгөөд түүнд миний тусламж хэрэгтэй болсон. Надад маш их гунигтай байсан бөгөөд би хамгийн сайн найзаа алдахыг хүсээгүй" хэмээн "Вашингтон Пост" сонинд ярьжээ. 

Гэвч Климаны гэр бүл үүнийг төлөх боломжгүй байсан ба эцэг, эх нь энэ талаар ярьж байгааг сонссон Брайсон ийнхүү өөрөө мөнгө олохоор шийджээ.

Азаар, олон хөрш нь түүний цуглуулгыг сонирхож эхэлсэн байна. Зарим хүмүүс хүүгийн цуглуулгаас худалдаж авалгүй, зүгээр л 20 ам.доллар үлдээгээд явж байсан аж.

Ингээд бяцхан Брюс хагалгаандаа амжилттай орсон бөгөөд буцаад сэргэлэн цовоо нохой болсон хэмээн Климаны гэр бүл мэдээлжээ. Харин  

Эх сурвалж: New York Daily News, Complex 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.