СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-08

🔴 LIVE: БЗД-ийн 14-р хорооны Нарт хотхоныхон шавар, шороо тоосонд амьдарч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод урьд шөнө орсон борооны улмаас нийслэлийн зам, гудамж, талбай үерийн усанд автаад байгаа. LIVE телевизийн сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарт хотхоны орчим үерийн усанд автаад байгаа асуудлыг газар дээрээс нь сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн:

Манай хотхоны орчимд асфальтан хучилттай зам тавих асуудал таван жилийн өмнөөс өмнөөс ярьсан боловч одоог болтол хэрэгжээгүй. Сонгууль болгоноор л зам тавина хэмээн нэр дэвшигчид амладаг боловч хэлсэндээ хүрсэн удаа байхгүй. . Бид нийслэл, орон нутгийн бүх байгууллагад зам тавьж өгөөч гэж хэлээд дийлээгүй. Одоо хаана хандахаа ч мэдэхээ байлаа. Бороо орохоор энэ хавь үерийн усанд автчихдаг, борооны ус нь хатахаар цагаан тоос пургисан аюултай нөхцөл бий болдог доо.

Нарт хотхоны СӨХ-ны ажилтан:

Бид энд зам тавьж өгөөч хэмээн холбогдох бүх байгууллагад өргөдөл гаргасан. Уг нь 2021 оны төсөвт суулгаж өгнө гэсэн боловч суулгаагүй байна билээ. Бороо орохоор хүүхэд багачууд зорчиход үнэхээр хүндрэлтэй болдог. Машинтайгаа зорчиж буй хүмүүс борооны усанд далдлагдсан саадыг харахгүй мөргөж, машин тэргээ их эвдэлдэг. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг энд ирж, нөхцөл байдалтай танилцаач хэмээн гуйж байна. Манай хотхоны оршин суугчид бороо орох бүрд усны гуталтай л зорчдог. Манай хотхон хотын төвөөс ердөө гуравхан км зайтай орчинд байдаг мөртлөө ийм л зутруухан байдалтай байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.