ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 9,631 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67,710 болж байна. Илэрсэн тохиолдлуудын 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт бүртгэгдлээ.
Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.
Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо.
Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 318 болсон байна.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.