СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-08

🔴 LIVE: Тяньжин боомт дээр Монгол улсын 4000 чингэлэг гацсан хэвээр байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монголын ачаа тээврийн нэгдсэн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Хил хагас хаалттай, маш бага ачаа орж ирж байгаагаас зөвхөн Тяньжин боомт дээр Монгол улсын 4000 чингэлэг ачаа овоороод байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Энэхүү нөхцөл байдал хэвээр үргэлжилсээр байгаа аж. 

"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Оргил:

-БНХАУ-ийн Тяньжин боомт дээр цугласан олон ачаа маш багаар буюу хангалгүй ирж байгаагаас болоод 4000 гаруй чингэлэг овоорчихсон байна. 2020 оны эхнээс энэ асуудал үүсч байгаа. Энэ асуудлаар ЗТЯ, АТГ, хоёр хөрштэйгээ байнга харилцаа холбоотой ажиллаж байгаа. Эрээн-Замын-Үүд боомт дээр 1400 гаруй машины бөөгнөрөл үүсчихсэн байна. Дагаад тээвэрлэлтийн үнэ өртөг өсөж, эцсийн хэрэглэгчид хүрэх барааны үнэ өссөөр байгаа юм /Өмнө нь нэг чингэлэг ачаа дунджаар 8 сая байсан бол өдгөө 20-30 сая төгрөг болж нэмэгдээд байна.Сур/.

Тяньжин боомтын бөглөрөл бол Ковидын дараах хямрал. Ковидтой холбоотойгоор тээвэрлэлтийг хойшлуулах болсон. Вакцинжуулалт хийгдэж эхэлснээс хойш дэлхий даяараа тээвэрлэлт хийгдэж эхэлсэн ч, харамсалтай нь тээвэрлэх компаниуд ачааллаа дийлэхгүй байна.

Зөвхөн манай улс руу гэхэд 5 сарын байдлаар 4000 чингэлэг гацсан байгаа мэдээлэл байна. Манайх руу тээвэрлэлт нэмэгдүүлээд аваад ирлээ гэхэд манай тал авч чадах ачаалал, чингэлгүүдийг буцаах зэрэг хүндрэлүүд гарч ирэх нөхцөл үүсээд байна. Манай улс руу ирж байгаа барааны 90 гаруй хувь Хятад улсаар дамжиж ирдэг. Боомт хоорондын тээвэр, боомтын ачааллыг бууруулах чиглэлээр ажиллагаа явагдаж байгаа юм. Өмнө нь боомт дээр ачаа гарах хүртэл 40-45 хоног болдог байсан. Одоо бол долоо хоног л өгч байгаа. Энэ хоног дуусахад чингэлэг түрээсийн асуудал яригдах юм. Далайн тээврийн компаниас тээвэрлэх зардал чингэлэг тутамд 300-400 ам.доллар, чингэлэг түрээсийн зардал нэмэгдэж байгаа юм. Өмнө нь хэзээ ч байгаагүй өндөр үнэтэй болж өсөөд байна.

Өнөөдрийн байдлаар бидэнд ирсэн мэдэгдлээр бол түгжрэл бөөгнөрлийн гэнэтийн нөхцөл үүссэн. Тяньжин боомтоос гарсан байгаа чингэлэт түрээс, тээвэрлэлтийн нэмэлт зардал бичиж байна. Дээр нь чингэлэг хадгалалтын зардал нэмэгдэж байгаа. Ингээд тооцоогоор 40тн контейнер дээр 12-13000 ам.доллар төлөхөөр болжээ. Мөн дээр нь барьцаа төлбөрийн асуудал ярьж байгаа. Энэ нь чингэлэг ирээд ачаа буулгаад буцаад хоосон явах хүртэл 20-40тн чингэлэгт барьцаа төлбөр болгож 3000-5000 ам.доллар төлж байж чингэлэг гарах болчихоод байгаа юм гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

GBP
3 жилийн өмнө
202.21.110.212

Яанаа таминь. МУЗГ, ГХЯ, ЗТХЯ ажиллаарай таг зогох нь байна.

Batmagnai
3 жилийн өмнө
124.158.126.21

ZAMIIN UUDEE NOGOON BUS BOLGOOOD BUGDENGEES NI SHINJILGEE AVAAD CARENTIIN TOGTOO YAMARCH JOLOOCHIIN HAVITALGUI ZAMIIN UUDEES UBRUU TEEVERLE

Batmagnai
3 жилийн өмнө
124.158.126.21

CHINGELEGEE MONGOLD ZARCHIHOO ZUGEER

зориг
3 жилийн өмнө
202.21.108.254

12-13 мянган доллар нэмж төлнө гэж юу гэсэн үг вэ. Баахан бараа хаягдах юм байна л даа

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.188

Бөөгнөрлөөс хурдан гарах арга алгуу

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.68

Тяньжин боомтын бөөгнөрлийг хурдан шиидэж өгөөч юмны үнэ нэмэгдэж ард түмэн чин хямарч гүйцлээ төр засаг минь арга хэмжээ авч өгөөчээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.