Тяньжин боомтод Монголын 4000 чингэлэг гацаад байна. Энэ талаар бид "Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Оргил, болон тус холбооны гүйцэтгэх захирал О.Даваасүрэн нартай ярилцлаа.
"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Оргил:
-Манай холбоо тусгай зөвшөөрөлтэй 70 компанийг эгнээндээ нэгтгэдэг. Тяньжинд манайтай хамгийн ойрхон далайн боомт байдаг. Яг одоогоор манай улсын 4000 чингэлэг гацаад байна. Энэ нь олон шалтгаантай. Хамгийн том шалтгаан нь БНХАУ-ын талаас чингэлгийн галт тэрэг өдөртөө ганцхан удаа явж байна. Үүнийг бид өдөрт ядахад хоёр болгож өгөөч гэж Засгийн газарт хүсэлт хүргүүлээд байна.
УБТЗ-ын удирдлагатай өнгөрсөн долоо уулзахад "Хятадын талаас удаашралтай байна. Манайд галт тэрэг хангалттай бий. Орж ирвэл саадгүй авчирч чадна" гэж мэдэгдсэн. Чингэлгүүд тус боомт дээр гацахаар түрээс, талбайн хадгалалтын зардал нэмэгдээд байгаа. Энэ нь эцсийн хэрэглэгчид барааны үнэ өссөнөөр тусна.
-4000 чингэлэг нь зөвхөн танай холбооны гишүүдийн ачаа юм байна. Өөр байгууллага, хувь хүний ачаа бас байгаа юу?
-Бусад байгууллага болон хувь хүний гэдэг нь Эрээнээс машинаар тээвэрлэдгийг хэлдэг гэж ойлгож болно. Эрээнд анх 30, одоо 100 монгол жолооч ажиллаж байна. Энгийн үед өмнө нь өдөрт 250-300 машин ачаа нааш гардаг байсан бол одоо энэ нь ингэж буурсанаар Эрээнд ачаа бас л овоорчихоод байна. Үүнээс болж үнэ өссөн. Нэг машиныг 40 мянган юаниар тээвэрлэж, оруулж ирж байна. Манай Засгийн газар үүнд оролцож, холбогдох гэрээ хэлэлцээр, уулзалтыг хийж, зохицуулах шаардлагатай. Манай холбоонд эдгээр жолооч нарыг хариуцуулж өгвөл бид стандарт тогтоож, хариуцлагын даатгал хийх боломжтой. Чөлөөт зах зээл гэж хаямааргүй байна.
Бас нэг чухал асуудал байгаа нь Алтанбулаг боомтоор орж ирж буй ачааны машины чиргүүлийг манай талаас татаж авч байгаа. Бас л үнэ өсгөж байгаа явдал. Үүн дээр Засгийн газраас шинэ журам гаргах шаардлагатай байна.
"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны Гүйцэтгэх захирал О.Даваасүрэн:
-Тяньжинд гацаад байгаа 4000 чингэлгийг яаралтай татаж авахгүй бол түргэн муудах бүтээгдэхүүн багагүй байгаа. Мөн, бид энд ирсэн чингэлгийг аль болох түргэн буцааж явуулах ёстой. Гэтэл үүн дээр бас л түгжрэл үүссэнээс Монгол улс руу чингэлэг явуулах дургүй байх хандлага байна.
Өнгөрсөн долоо хоногт бидэнд чингэлэг тус бүрт багадаа 300-400 ам.доллар нэмэгдэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ нь эцсийн хэрэглэгчийн халааснаас гарах өртөг болно. Иргэд үүнийг ойлгох хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zg muu ajillaj bn
Zasag iimerhuui chuhal ajilaa hiigeecheee !!!
Gadaad yam gej ba uu. Zasag zohitsuulj ogoh uuregtee
энэ чингэлэг үнэхээр их удаж бна тэнжин дээр нэг сар гаран болоод ирэхгүй бна ш дээ болиочээ бараагаа авье ах
udahgui dahin une nemegdhne ard tumen min belen bgarai
корона гэдэг нэрийдлээр хамаг юмаа сул зогсоочихоод одоо ард түмэнд юмны үнэ өссөн шалтгаан энэ гэдгийг урьдчилж хэлээд бгаан бишүү тал бүрд идэж завших шалгаан нь мундахгүй юм аа
Dan gants teever zuuchiin holboo uneheer amjihgui bh shg bn tianjind ireed buten sar bln gedeg bl arai l bn do zasgiin gazariin hemjeend avch heleltsehgui bl ingej l booj baina da. odoo udahgui buh turliin baraand tasaldal uusej yumnii une nemegdene beltgeltei l baitsgaa da
Сайнуу
Сонгууль гээд үхэлдэж байх хооронд хамаг амьдрал нь дампуурч байна даа! Энэ Хүрэлсүх үйл лайгаа даадаг л байгаа!
Hogiin muusain uls torchid. Har amia bodood.
Oorsdoo zasgiin gazartaa handaad bichig tsaasaa hurdan hurguuleechee
zasag muu bn MAN ulsiig togtvortoi avch yvj chadahgui bn buh ymnii une usuj bn bidniig ih ulsgulun huleej bn
Наад тээвэр зуучын комданиудын өөрсдийнх нь хариуцлаггүй хайнга байдлаас л үүссэн асуудал ш дээ одоо тэгээд харуцлагаас бултах аргаа хайж байгаа нь энэ хөл хорионы үед тэнжинээс татан авалтын захиалгаа хойшлуулж байгаад ийм их түгжрэл үүсгэчихээд энэ үнийн нэмэгдлийг нь хэрэглэгчид үүрэх болчихоод байна ч гэх шиг. ЗГ, УОК-той цаг тухайн үед нь санал хүсэлтээ өгөөд ирсэн чингэлэгээ задлуулах арга хэмжээ авах нь яасан юм. Орж ирсэн чингэлэг задрахгүй учраас төлбөр нэмэгдэнэ гэж үзээд та нар татан авалтаа хойшлуулж байгаад ийм байдалд хүргээ биз дээ.
Suudliin avtomashinii importiig tur hugatsaand horgilchihvol asuudalgui ene tugjreliig argalj bolno. oor torliin baraa ch baisan bolno.
orosruu mongol jooochoo ybuulj boloxgvi yu teewriin zardal darui 5say nemegdsen bna
Savaagui nohoi sarand hutsana gdg shig Huuk hulgaich namiin hural deeree olon yum hutsaagui bol iim yum bolohgui bsan hujaa ih guren gdgee Haruulj hariud ni ard irged hohirch bna
Ажилаа дийлэхгүй байж холбоо нэрээр шунахаа болимоор юм лаларууд
horoi tseriin ued harj uzeh heregtei shuu dee.delhii niitiin asuudal shuu dee.