СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-06-07

🔴 LIVE: СУИС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Даваа Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн ярих урлаг, утга зохиол судлалын тэнхимийн эрхлэгч Батчулууны Даваа Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. 

Батчулууны Даваа: 

-Энэ баярт мөчид ээж, аав, эрдэмтэн багш нартаа, ханьдаа, үе үеийн шавь нартаа, хамгийн гол нь СУИС-ийн эрдэмт хамт олондоо хамгаас их баярлаж байна. Дарханы театрт ажиллаж байгаад 2000 оноос СУИС-ийн багш, 2012 оноос тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Анхны тэнхимийн эрхлэгч МУГЗ Е.Уртнасан, МУГЗ С.Сугар, Ж.Долгорсүрэн багш нартаа маш их баярлаж байна. 

С.Сугар багшийн шавь нар энэ жил одтой, өнгөтэй явна. С.Болд-Эрдэнэ маань МУГЖ болсон. Нэг ангийнхан болох Б.Амарсайхан, Н.Ялалт, Б.Навчаа нар маань салбартаа амжилттай сайн яваа нь сайн багш нарын маань ач юм. 

МУГЖ Л.Чаминчулуун: 

-Б.Даваа маань над дээр 17 настайдаа ирж байсан. Шавьтайгаа 30 гаруй жил хамт ажиллаж байна. Б.Даваа маань өдгөө чадалтай сайн багш болсон. Удахгүй эрдмийн зэрэг хамгаална. 

Миний шавь нараас одоогийн байдлаар арван гавьяат төрөөд байна. Алтан гадас бол тоогоо алдсан. "Миний хийж чадаагүйг та нар хийх ёстой шүү" гэж шавь нартаа захидаг. Багшийн амжилт шавиас. Багш хүн шавиараа бахархахгүй бол өөр юугаар бахархах билээ. Маш их баяртай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.