Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13115 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн.
Гадаад улсаас ирсэн иргэд коронавирусийн халдвар аваад эдгэсэн бол тэр тухай бичгээ монгол руу орчуулж, харьяа өрхийн эмнэлэгт баталгаажуулж, тамга даруулна.
Харин вакцинд хамрагдсан иргэд гэрчилгээний мэдээллээ дүүргийн Эрүүл мэндийн төвдөө очин, программд бүртгүүлэх юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдлөө. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.