Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн явуулахааргүй болжээ. Учир нь ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан учраас мэтгэлцээнийг цуцлахаас аргагүйд хүрсэн байна. Энэ талаар МҮОНРТ-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмчтэй нь өнөө өглөө биечлэн уулзахад тэдний зүгээс бүх хувилбарыг эсэргүүцсэн байна. Учир нь халдвартай иргэнийг телевизийн байр луу зөөвөрлөх, бусад нэр дэвшигчийг эмнэлэгт авчирч, бүхээгний наана цаанаас мэтгэлцээнд оруулах зэрэг нь Д.Энхбатын биеийн байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна нэр дэвшигчдийн дунд тэгш бус байдал үүсгэх төдийгүй шууд дамжуулалтад ажиллах инженер техникийн ажилчид, зохион байгуулагч гэх мэт маш олон хүнийг эрсдэлд оруулна гэж үзсэн байна.
Анхнаасаа вакциныг эсэргүүцсэн нь Д.Энхбатад ийнхүү өндөр эрсдэл авчирлаа. Түүний хувьд коронавирусийн эсрэг вакциныг эсэргүүцэн, твиттертээ жиргэж байсан төдийгүй манай улс өнгөрсөн 3 дугаар сарын 20-ноос 50-65 насны зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулж эхэлсэн байтал хийлгэлгүй явсаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон өдрөө буюу 5 сарын 2-нд эхний тунгаа хийлгэсэн байдаг. Улмаар 5 дугаар сарын 28-нд хоёрдугаар тунгаа хийлгэх байсан ч мөн л хийлгээгүй явсаар халдвар авчихаад байгаа юм.
Д.Энхбат хэрвээ шинжлэх ухаанд итгэдэг, хариуцлагатай иргэн байсан бол зөвхөн өөрийнхөө төлөө бус, сонгуулийн ажилтай холбоотойгоор олон хүнтэй хавьтагч болно гэдэг үүднээсээ ч өрөөлийн эрүүл мэндийн төлөө вакцинаа цаг хугацаанд нь хийлгэх учиртай байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хий хоосон цэцэрхэж энд тэндхийн юм хамж ярьсан балай амьтан. Ёстой Вахцинаа хийлгэж байхад яадгийн бол. Хажууд нь тэр авгайгаа дагуулж явдаг нь ч юу вэ дээ