СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сураггүй алга болсон эмэгтэй 40 кг хүртлээ турсан байдалтай олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын Коннектикут мужийн нэгэн эмэгтэй гэрээсээ сураггүй алга болсноосоо хойш жил гаруйн дараа орон нутгийн эмнэлгээс олдсон бөгөөд тэрээр 40 кг хүртлээ турсан байжээ.

Тэгвэл түүний охин Шейла Ясин энэ сарын 3-ны өдөр өөрийн "Фейсбүүк" хуудаснаа "Цагдаа нар ээжийг минь олсон гэх баяртай мэдээг та бүхэнд дуулгаж байна. Тэр эсэн мэнд бөгөөд аюулгүй байгаад Бурхандаа талархъя. Надад үнэхээр хэцүү байна. Хариултыг нь мэдэхгүй асуултуудад оюун санааны хувьд бэлэн биш байна" хэмээн бичжээ.

Бриджпортын цагдаагийн хэлтсийн мөрдөгч Кеннет Маккеннагийн хэлснээр албаныхан Моникаг өнгөрөгч 5 дугаар сарын 31-нд олсон байна.

Тэрээр мөн "Түүний алга болсон явдалд гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн бөгөөд нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Гэвч удалгүй мөрдөн байцаагчид түүнийг Тоби Робертс гэх эрэгтэйтэй хамт явсан гэж үзэх болсон байна.

Түүнчлэн, Мөрдөн байцаагчид хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд Моника нэгэн үл таних эрэгтэйн машинд суугаад явсан аж.

Эх сурвалж: NBC News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.