Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас баруун дөрвөн аймгийн цахилгаан дамжуулах 13 тулгаар багана салхинд нурсан билээ.
Тэгвэл “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсгийн 300 гаруй бие бүрэлдэхүүн ОХУ-ын чиглэлийн унасан гурван тулгуур баганыг өнөөдөр амжилттай босгон холбожээ. Одоогийн байдлаар тогны утсаа өлгөх ажил ид өрнөж байгаа гэнэ. Дээрх баганы утсыг өлгөж дуусангуут Дөргөний УЦС-аас УВС, Баян-Өлгий аймгуудын онцгой бүсүүдийг хангаж байгаа цахилгааны салгаж, Дөргөнөөс дангаар нь Ховд аймгийг холбох юм байна.
Үүний дараа Дөргөн чиглэлийн 8 шонг угсарч босгох ажил явагдах гэнэ. Энэ үеэс эхлэн тогны ачаалал арай багасах учраас зарим хэрэглэгчдийг нэмж холбох бөгөөд харин дээрх 8 шонгийн ажил дуустал бүгд бүрэн цахилгаанаар холбогдож чадахгүй гэдгийг Ховд аймгийн холбогдох хүмүүс мэдээллээ. Иймээс Ховд аймгийн хэрэглэгч та хүлээцтэй байж эрчим хүчнийхээ хэрэглээг түр зохицуулж байхыг хүсье.