Монгол улсад Ковид-19-ийн халдвар авч байгаа хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Хүүхдэд вакцин хийх нь зөв үү? "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан ийн ярьж байна.
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан:
-Бүгд алдаж байгаа. Гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэвэл энэ алдааны цаана нь хүний амь байдаг. Вакцин тариулаад маргааш нь ид шидтэй болоод гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш. Хоёрдугаарт огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тарьсан ч тариулаагүй ч бүх хүн дээр халдвар орж ирж байгаа шүү дээ. Дэлхий даяар хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийн 4-5 хувь нь халдвар авч байна.
Өнөөдөр вакцин тариулаагүй байсан бол дархвар судлаачдын тооцооллоор бол одоо өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд 1000-аас дээш үхэлтэй байх байсан. Улс даяар эмгэнэлтэй байдалд байх байсан. Өнөөдрийн мэдээгээр 1300 гэсэн 2 сая хүнээс 1300 гэдэг бол их бага хэмжээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд хүндэрч өвдөх нь бага. Үхэлд хүргэх нь тун бага. Гэхдээ л энэ 2 сая хүн дотор таргалалттай, сахартай, зүрхний өвчтэй, уушгины архаг өвчтэй, хавдартай, суурь өвчтэй хүмүүс их.
Хичнээн вакцин хийлгэсэн ч эдгээр иргэдийн хувьд хүндрэх магадлалттай. 2 сая хүнд вакцин хийлээ ч гэсэн тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ нь тэр байтугай нас барна.
Ямар нэгэн ид шидийг хүлээх хэрэг байхгүй. 18 хүртэлх хүүхдүүд халдварт өртөж, тарааж байна. Хичээл эхлэхээс өмнө нь бүх хүүхдүүдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл багатай Файзер вакцины 2.5 сая тунг авахаар гэрээ хийгээд эхнээсээ орж ирж байна. 1.3 сая хүүхдүүдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийхээс өөр арга байхгүй. Хүүхдүүд ямар ч хамгаалалтгүй өөрсдөө вакцин тариулчихаад хүүхдүүд нь эхнээсээ өвдөөд үхэх юм уу. Эд нарынхаа төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн газартаа талархаж байна. Хичнээн баяр болоод шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй, 2 метрийн зайд ойртохгүй, олноороо шавахгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус ойлгохгүй. Одон авахаар гайгүй болдог гэсэн зүйл байхгүй гэв.