Их Британийн ханхүү Харри болон түүний гэргий Меган Мэркл нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан тухай мэдээлжээ. Тэдний хоёр дахь хүүхэд Лилибет “Лили” Диана Маунтбэттен Виндсор гүнж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө Калифорнийн Санта Барбарагийн эмнэлэгт мэндэлсэн байна.
Эх хүүхэд хоёрын бие, эрүүл мэндийн байдал сайн байгаа гэдгийг албан ёсны эх сурвалж мэдээлсэн байна. Букингэмийн ордноос “Их Британийн хатан хаан, Уэльсийн ханхүү, Корнуоллын гүнгийн авхай, Кэмбрижийн гүн, гүнгийн авхай нар шинээр мэндэлсэн гүнжид баяр хүргэж байна” гэжээ.
Шинээр мэндэлсэн гүнжид өгсөн Лилибет гэдэг нэр нь түүний элэнц эмээ буюу хатан хаан Элизабетийг багад нь өхөөрдөж дууддаг байсан нэр ажээ. Мөн дунд нэрийг нь таалал төгссөн эмээ болох гүнж Дианаг хүндэтгэн өгсөн байна. Лилибет хатан хааны 11 дэх гуч, хаан ширээ залгамжлах найм дахь үеийн залгамжлагч ажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.