СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-07

Хүүхдүүдийн дундах халдвар нийт тохиолдлын 27.5 хувийг эзэлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Шадар сайд өчигдөр цар тахлын нөхцөл байдал болон вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.
Өнгөрөгч 7 хоногийн тайлан судалгаа мэдээлэлд үндэслэн, тандалт хариу арга хэмжээний талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөв.
Өнөөдрийн байдлаар орон даяар вакцины 2-р тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд 06 дугаар сарын 15 гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр ажиллаж байна.
учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй Астразенека, Файзер, Вироселл вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг хаана хаанаа анхаарах нь чухал байгааг энэ үеэр онцолж байлаа.

“Ковид-19”-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.
Мөн гаднын цөөнгүй оронд мутацлагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Яяя
3 жилийн өмнө
64.119.21.210

Хүүхдэд хийх эрсдэлтэй гэж бодож бн. Би лав 2 дахь тунгаа хийлгэснээс хойш сар гаран болсон ч амьсгал давчдах, цээж хүнд оргих, ханиалгах шинж тэмдэг арилахгүй байна. PCR 2 УДАА ӨГСӨН, СӨРӨГ гарсан. Эмнэлгээр явж зөндөө зарлага гаргалаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.