Нийслэлийн хэмжээнд голын усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 28, 30, 35, 64 дүгээр ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн голд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж эхэлсэн байна.
Өнөөдөр хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг голын эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голын эргээс 50-100 метрийн зайд байрлуулжээ. Мөн усанд осолдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага 384 ширхгийг тарааж, зөвлөмж яриаг 736 иргэнд хийж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг тусгай зориулалтын автомашины чанга яригчаар 36 удаа нэвтрүүлж ажилласан аж.
Түүнчлэн намгархаг газар суусан таван автомашиныг аюулгүй газарт гаргаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэг автомашинтай таван иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, хоёр иргэнийг ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн байна.
Аялал зугаалгын улиралд голын эрэг, ногоон бүсэд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, голын усны осол, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг болзошгүй голын усны осол, гал түймрийн аюулаас сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
манай байрны хэдэн дэлчгэрүүд гол орж шалдан хүүхэн харья гэчихсэн гол орох гэж байсныг нь болиуллаа шдээ хахахаха