Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 5-ны өдрийн 14:40 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг "Дрийм" болон "Ти Жи Эс" зочид буудалд тусгаарлаад байгаа аж.
Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад, 14 хоног болсон болон коронавируст халдвараар өвчлөөд, эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн байна.