Эрүүл мэндийн яамнаас 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,700 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,393 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 63,978 болж нэмэгдэж байна.
Шинээр илэрсэн 1,393 тохиолдлыг задалж үзвэл 1,091 нь дотоодоос, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ.
Коронавирусийн халдварын өвчлөлийн улмаас зургаан хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 397 болоод байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 783 хүн эдгэрснээр улсын хэмжээнд нийт 53,595 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогоор 5,315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,995, хүндэвтэр 1,694 хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.