Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тусгай хорооны 10 төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байна. Тус хороог Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас байгуулдаг. Тус хорооны дэд тэргүүн Жиллес Сафи, улс төрийн шинжээч Мауро Калво нар УИХ-ын гишүүн Ц.Туваантай уулзах хүсэлт гаргасны дагуу уулзалт өнөөдөр /2021.06.04/ боллоо.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчид, Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдал, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэх үйл явцын талаар тодруулсан байна.
Түүнчлэн зургаадугаар сарын 10-нд сонгуулийн талаар анхны дүгнэлтээ танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулахаа онцолжээ. Харин хоёр сарын дараа дэлгэрэнгүй дүгнэлт, саналаа тайлагнах тухай тайлбарлав.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, хүлээн авч уулзаж сонгууль тойрсон асуудлыг нягт судалж байгаа, Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн орон болж ажил хэргийн сайн харилцаатай байдагт талархаж буйгаа хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.