Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр 2020 оны арваннэгдүгээр сард зургаан жилийн хугацаатай томилогдсон Д.Сүнжид доктор Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн нь өнөөдөр ил болов.
МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, ХБНГУ-ын Максимилианы их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан хэмээн сайшаагдаж, хүний эрхийг хангах, хамгаалах ажилд хамгийн их тохирох хүн хэмээгдэж байсан энэ хүн ХЭҮК-ийн гишүүн хэмээх төрийн өндөр албан тушаалаасаа ердөө зургаан сарын уйдсан нь олны анхаарлыг татах болов.
Тэрбээр ХЭҮК-ын гишүүний ажлаасаа ийм амархан уйдав уу, эсвэл хийх ажлаасаа түвэгшээсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Жирийн иргэдийнхээ эрхийг хамгаалахаас халширч байгаа хүн Төрийн өндөр албан тушаалтнуудын гаргасан шийдвэр Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх маргааныг яаж шийдвэрлэж чадах вэ дээ хэмээн шүүмжлэх хүмүүс ч бас байна.
ХЭҮК-ын гишүүн нь албан тушаалын цалин хэмээн сард гурван сая орчим төгрөгийг гар дээрээ авдаг, албаны унаа машинаар бас хангагддаг. Ажлын таван өдөр, ажлын цагаар л ажилладаг. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн байж болзошгүй асуудлыг шалган тогтоогоод гаргасан Зөвлөмж, Шаардлага нь заавал биелэгдэх шинжтэй зэрэг олон олон давуу талтай.
Тийм байтал Д.Сүнжид доктор хүний эрхийн төлөө чин шударгаар ажиллахаа илэрхийлж, нэрээ дэвшүүлсэн 19 хүнээс шалгарч томилогдсон мөртлөө ердөө зургаахан сарын дараа түүнээсээ уйдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд болохоор нэрээ дэвшүүлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ авгай одоо болио өөрийгөө юу гээд бодцын
цэцийн гишүүн гэж мөн сайхан ажил байна хааяа нэг хуралдсан болоод өөр юу ч хийхгүй
sunjid gegch etgeed bolioroi!!!!! MUIS, HEUK, Tsets!!! Turiin ajil albyg yu gej bodson dura ve!!
ХУУЛЬЧДЫН ДОТОР НЭГ БҮЛЭГЛЭЛ БАЙДАГ. ЭНЭ НЬМУИС-ЫН ХЗС-Д ТӨВЛӨРДӨГ. ХУУЛЬЧДЫН ХОЛБОО Ч ТЭДНИЙ ОРОГНОХ ГАЗРЫН НЭГ. ТЭД ОДОО ИХ ХУРАЛД НӨЛӨӨГӨӨ ТОГТООГООД ҮХЦ, УДШ -Г ЭЗЭГНЭХ ЗОРИЛГОТОЙ. УДШ ҮНДСЭНДЭЭ ХЗСИЙН БАГШ НАР ОЛОНХИ БОЛЧИХОВ.Одоо ҮХЦ д олонхи болох зорилго тавь байна гэсэн үг. Энэ бүлэглэлд гол төлөв Герман барууны оронд гадны тэтгэлэгээр суралц сан гадны гөлөөлөлийн хуульч хамаарч байдаг.
neg ondor aldan tushaalaas ogthroh bus tatgaljah mortoo daraagiin ondor alban tushaald sonirhoj bn gedeg oilgomjtoi shuudee.
Ene awgaig ogtsruulj gudamjind garga. Ooriigoo yu geed bodtson aalz we. Ingeh l bsiin bol olon hund gai bolj uhsenee hiij komissiin gishuun bolsiin
Mash zub hun shuu
Uhsenii chini zuv gej. Tomilogdson ajlaal ner tortei hiine biz. Damjij selgej yawah ni yun zuv bgaan
Туйлбаргүй юм бэ.
За даа ажлын байрны дарамт биз дээ. Уг эмэгтэй нь шударга хуульч, багш хүн. Урвах шарвах хөдөлгөөнд оролцохгүй бас хэн нэгэн даргын үгээр явахгүй учраас өөрөөр нь өргөдлийг нь өгүүлэх талаар дарамт учруулж байгаа байх даа