СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-06-04

Ерөнхий сайдын дэргэд залуучуудын "GEN Z" клуб байгуулагдлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсож ярилцжээ. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм байна. Засгийн газрын бодлогод шинэ үеийнхий санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” бодлогыг илүү олон хүнд, ялангуяа залууст хүргэхэд клубийн гишүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн залуус өөрсдийн нийгмийн асуудалд гарц, шийдэл эрэлхийлсэн санал, судалгааг боловсруулж өгдөг байх нь зүйтэй гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт байгалийн ухааны хичээлийн цагийг нэмэх, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, багш нарын заах арга, чадварыг нэмэгдүүлэх, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ хичээлээр сурагчдад давтлага өгч, зааж зөвлөх, хүүхэд, залууст мэргэжил сонголт, сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө мэдлэг олгох зэрэг саналыг тэд хэлж байлаа.

Тэд техник технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг, эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид, шинийг эрэлхийлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлдог байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.