СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-06-04

🔴 LIVE: Г.Батбаяр: Эрх баригч нам өрсөлдөгчийнхөө хандивын дансыг хааж, нэр дэвшихэд саад болж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн дансыг хаасан талаар тус намынхан мэдээлэл хийж, ШШГЕГ-т шаардлага хүргүүллээ.

Санхүүгийн бодлогын зөвлөлийн дарга Д.Ганбаяр:

-АН-ын нэр дэвшигчийн сонгуулийн хандивын дансыг хаасан. Ингэснээр нэр дэвшигч өөрийн данстай байх, тэр дансаар дамжуулж хандив авах, сонгуулийн зардал гаргах боломжийг нь хааж байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр:

-6-р сарын 2-нд Нийслэлийн ШШГА-ны алба хаагч Т.Гарьд гэдэг хүн шийдвэр гаргаж АН-ын нэр дэвшигчийн дансыг хаасан. Ингэснээр хөдөө орон нутгууд дахь ухуулагчийн цалин олгох, хэвлэл мэдээлэл цацах, түгээх зардал гаргах боломжгүй болсон. Уг асуудлаар Т.Гарьдад хандаж, уг шийдвэрээ цуцлахыг шаардсан ч үл тоосон.

Ингээд Хаан, Төрийн банк, Голомт банкины дансыг битүүмжилсэн. Улмаар Хаан банкны данснаас хүчээр өөрийн дансанд мөнгө төвлөрүүлж байна гэдэг мэдээлэл ирсэн.. Мөн тухайн алба хаагчийг төрийн сонгуульд саад хийж байна гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгүүлэн ТЕГ-т хүргүүлсэн.

-Дансыг нь буцаагаад нээсэн гэх мэдээлэл байна?

-Буцаагаад нээсэн мэдээлэл байхгүй.

-ШШГА-аас 21 сая төгрөгийн өр, авлагатай байсан учир дансыг нь хаасан гэж мэдээлсэн?

-25 сая төгрөгийн өр авлагын асуудал гарч ирсэн. Энэ нь АН-ын шүүхэд төлөөлөх этгээд байхгүй гэх УДШ-ийн шийдвэр гарчихсан байхад 2021 оны 1-р сарын 20-нд ямар нэгэн АН-ыг төлөөлөгчгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан. Үүнийгээ бидэнд мэдэгдэхгүй байж байгаад 3-р сард ШШГГ-т очоод, 6-р сарын 2-ны өдөр “АН өр төлбөртэй байгаа учир эднийг сонгуульд оролцуулах чадамжгүй байдалд оруулъя” гэдэг санаа зорилготойгоор эрх баригч нам өөрийн хэрэгжүүлэгч агентлагаар дамжуулж хийсэн үйлдэл гэж бид харж байна.

АН-ын НБД Ц.Оюундарь:

-Хамгийн гол нь энэ хууль, шүүхийн байгууллагууд улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой. Бие даасан хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл эрх баригчдын захиалгаар сонгуулийн үйл ажиллагааг зогсоох хэмжээний шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.