СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-04

🔴 LIVE: Б.Цэдэнбал: Залуучууд айгаад ордоггүй байсан учир судасны бөөгнөрлийн мэс заслыг 5-6 удаа хийлгэсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Гурван мөчөө тайруулж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн Б.Цэдэнбал, охин Ц.Налжирмаа нартай ярилцлаа. Тэрбээр "Ах нь над шиг өвчнөөр өвдөх хүмүүст буян болог гээд бүх туршилтад орсон" хэмээн өгүүлж байна. 

Б.Цэдэнбал: 

-Артерын судасны бөглөрөл гэдэг өвчнөөр 1998 онд Завхан аймагт байхдаа өвдсөн. Тэр үед энэ өвчний эм, тариа гэж байсангүй. "Цусаа шингэл" гээд аспирин уухыг зөвлөнө. Эмч нарын ярьдаг юм нь тайрах. Залуу харчуул их өвддөг байсан. Айгаад тайруулахгүй, ингэж явж байгаад өвчнөө хүндрүүлчихнэ. Тэгэхээр нь би "Туршилтад чинь оръё" гээд 5-6 удаа, хамгийн сүүлд 2014 онд тайруулсан. Ингэсээр гурван мөчгүй болсон. 

Тэр үетэй харьцуулахад одоо эм гарсан. Тайрахыг урьтал болгохгүй болж. Энэ өвчин их зовлонтой. Хэсэг хугацааны дараа дахидаг. Хөл, гарны аль нэг хэсэгт өвдөөд эхэлдэг. 

Охин Ц.Налжирмаа: 

-Аавыг маань хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гэж оношилсон. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчинг сайжруулахын төлөө сүүлийн 2-3 жил орж болох бүх газраар явлаа. Саяхан фейсбүүк дээр пост бичиж, шуугиулахад л ХНХЯ-наас нэг хүн ярьсан. Тэр болтол хэн ч, ямар ч арга хэмжээ аваагүй.

Эрүүл хүн гэр хороололд амьдрахад ямар билээ, гурван мөчгүй хүн бүр хэцүү байж таарна шүү дээ. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай байна. Үсчин ороход хүртэл бэрхшээл үүсдэг, өндөр, өндөр довжоотой. Байр түрээслээд өгье гэхээр эгц, босоо шаттай. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад зохицсон ямар ч байр байхгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.