Иргэн Э.Солонго болон түүний нөхөр Э.Болорчулуун нар өөрсдийгөө НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн итгүүлж 100-аад иргэнээс БАЙРНЫ УРЬДЧИЛГАА нэрээр 6 орчим тэрбум төгрөг залилсан гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэл гарангуут залилагч этгээдүүд сураггүй алга болж, цагдаагийн байгууллага эрэн, хайж эхэлжээ.
Э.Солонго болон түүний нөхөр Э.Болорчулуун нар бусдаас луйвардаж авсан мөнгөөрөө АСЕМ ВИЛЛА хаус хотхон байр худалдан авч, Централ таурын 17 давхарт мөн ресторан худалдан авч, аав ээжийгээ Ривер Гарден хотхонд оруулж, тус бүртээ 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин хөлөглөжээ. Түүгээр ч үл барам нөхөр нь УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт бие даан нэр дэвшжээ.
Тэд "МАН-ын сонгуулийн хандивт орж ирсэн ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа. Энэ хүрээнд Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас 1м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна" хэмээн иргэдэд итгүүлж байрны урьдчилгаа нэрээр мөнгө авчээ.
Урьдчилгаа өгсөн иргэдийг Зайсан орчмын TUUL ONE, SANTO APARTMENT,ENKANTO, JARDEN, BUDDA VISTA, RIVER GARDEN, ЦЭНГЭЛДЭХ зэрэг өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр оруулсан. Тэд тэдгээр барилгын компаниудыг ч давхар залилж, урьдчилгаа өгч түлхүүрийг нь авч иргэдийг оруулсан байна. Эцэст нь орон сууцанд хууртагдаж орсон иргэд нь байрнаасаа хөөгдөж мөнгөө алджээ.
Хөдөөний голдуу иргэд малаа банкинд барьцаалж байр захиалаад хохирчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МАН төрөөс авилга хахууль мөнгө угаалт хийдэг гэдэгт нийтээрээ бат итгэдэг болж дээ
Itegsen hvmvvs ni yasan ch genen teneg ym be aygvi bol man namiin doloogchid l bga da