Хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэн Улсын аварга Э.Оюунболдод 2015 онд зээлсэн 30 гаруй сая төгрөгийн өрөө буцаан авч чадахгүй байгаа талаараа манай сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн.
Уг ярилцлагын дараа Э.Оюунболд ойрын хүрээллийн бөхчүүдээрээ дамжуулан иргэн О.Гончигсүрэнтэй холбогдож “Надад одоогоор 30 сая төгрөг байхгүй байна. Тэр өрөндөө дүйцүүлээд өөрийнхөө 991124** дугаараа өгье” гэж хэлүүлэнгүүтээ таг болсныг тэрбээр хэлж байна. Улсын аварга Э.Оюунболд өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн өр зээлээ төлөөгүй байгаа бөгөөд хэрвээ тэр мөнгөө өгөх юм бол бүгдийг нь нийгмийн эмзэг давхаргын айл өрхүүдэд хандивлаж тараана гэдгээ иргэн О.Гончигсүрэн дахин илэрхийллээ.
Хэргийг сануулбал, 2015 оны Улсын баяр наадмын дөнгөж дараахан тухайн үед Улсын арслан болоод байсан Э.Оюунболдтой иргэн О.Гончигсүрэн танилцаж байжээ. Танилцсаны дараахнаас Э.Оюунболд аварга “Би ээж, аавдаа дээл авч өгмөөр байна. Эхнэртээ машин, гутал авч өгмөөр байна. Арслангийн найраа “Скай ресорт”-д хийхэд мөнгө дутаад байна. Арслангийн найрнаар цугласан мөнгөрөө зээлээ төлнө” гэх зэргээр увуулж цувуулж авсаар нийтдээ 50 гаруй сая төгрөг зээлж байжээ. Гэвч тэрбээр уг зээлийнхээ 30 саяыг нь төлөөгүйгээр барахгүй “Арслан цол”-ны мялаалга найр болсон шөнөө иргэн О.Гончигсүрэнг “Чи муу мөнгөтэй п...” гэх зэргээр дайрч давшлан зодсоныг тэрбээр ил шулуун ярьж олныг шуугиулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
oyunboldin tsoliig yaraltai huraagaache dabraagaad l baigaad baihiin nyambaatar saidaa
Наад новшоо бөхөөс зайлуулаач
Оюунболдын цолыг хураа. Бат-Эрдэнэ гэж балайгийн цолыг ч бас хураа. Үхсэн баасны аварга
Ooboogiinbtsoliig huraaj zailuulaachee
Gonchigsuren ch argaggui bayd huniihee undsen zan chanariig haruulj bn daa( bayd yawsan gazar balagtai( hulgaich) batgana suusan gazar uttei gedeg uvgudiin ug yah argaggui l unen shuu.
Tanai tv irgeni margaan shidverledeg bolchihson yumuu.
Gonchigsuren naad asuudlig chin shiddeg shuuh deer ochij nehemjlelee gargaaache soshial od boloh geed bga yumuu hashaa yum
Хайшаа хүн бэ онигоо яриад бна уу. Дэнэг. Ямар ч гомдсон хохирсон шинж алга