Монголын анхны төрөлжсөн чихмэл тоглоомын "Үсэн бөмбөг" дэлгүүрийг танилцуулж байна. "Үсэн бөмбөг" дэлгүүрийн менежер Б.Мөрөн: Манайх Монголын анхны хамгийн олон төрөлтэй чихмэл тоглоомын дэлгүүр. Монголд чихмэл тоглоом худалдаалдагч ингэж нэр төрлөөр нь зардаг байдаггүй. Хаана ч байхгүй содон, өхөөрдөм, чанартай тоглоомыг оруулж ирдэг. Тэр ч утгаараа манайхыг зорьж ирсэн худалдан авагч нар өөрт таалагдсан тоглоомоо худалдан авдаг байгаа.
Хүүхэд хэрэглэх болохоор чихмэл тоглоомны материалд ихээхэн ач холбогдол өгдөг. Хаана ч байхгүй содон, өхөөрдөм, чанартай тоглоомыг оруулж ирдэг.
Монголын анхны хамгийн олон төрөлтэй чихмэл тоглоомын дэлгүүр болохоор зорьж нээсэн ч хөл хорионд өртөөд хэсэг хугацаанд хүнд байлаа. Гэхдээ үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх болно гэлээ.
"Үсэн бөмбөг" тоглоомны дэлгүүр дотор хальсан камер худалдаалахаас гадна түрээслэх үйлчилгээ үзүүлдэг байна. Хальсан камер нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг тул өсвөр насны залуус худалдан авдаг байгаа. Түүнчлэн "Party shop" худалдааны дэлгүүртэй тул төрсөн өдрийн арга хэмжээний цогц зүйлсээ худалдан авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаяг хаана вэ