Спутник вакцины хоёр тунгийн нөөц удахгүй Монголд ирэх талаар яриа хэлэлцээр Гадаад харилцааны яам холбогдох байгууллагуудтай хийж байгаа аж. Тус вакцины хоёр дахь тунг 21-50 хоногт багтаж хийх хуваарьтай бөгөөд энэ хугацаанд багтаж ирнэ гэдгийг ЭМЯ-ны мэдээллийн эхэнд онцоллоо.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 1189 сорьцод коронавирус илэрлээ. Үүний 1187 нь дотоодын халдвар, эмнэлгээс шалтгаалсан нэг, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Дотоодын халдварыг дотор нь задлавал 989 нь Улаанбаатарт, 198 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 62585 боллоо.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 47-91 настай 13 иргэн нас барлаа. Улсын хэмжээнд нийт нас баралт 301 болоод байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ихэнх нь эмнэлэгт 10 гаруй хоног эмчлэгдэж байгаад нас баржээ.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 829 иргэн хүн эдгэрсэн байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 389 хүн эдгэрч, гэртээ гарсан бол гэрийн хяналтаас 440 хүн бүрэн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 52812 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 5096 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2755 нь хөнгөн, 1741 нь хүндэвтэр, 474 нь хүнд, 126 нь маш хүнд байдалтай байна. Гэрийн ажиглалт тусгаарлалтад 4353 хүн хөнгөн хэлбэрийн оноштой эмчлүүлж байна.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 58171 хүн “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 100 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт иргэдийн 81.8 хувь нь нэгдүгээр тунд, 59.5 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2.67 сая хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.86 сая, хоёрдугаар тунд 1.4 сая иргэн хамрагдаад байна. Харин огт вакцинд хамрагдаагүй 200 мянга орчим иргэн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.