Шри Ланкын баруун эргийн орчимд их хэмжээний химийн хортой бодис тээвэрлэж байсан усан онгоц осолджээ. Хүчтэй дэлбэрэлт болж, усан онгоц шатаж, живсний дараа ойролцоох 100 орчим км-т загасчлахыг хориглосон байна.
Шри Ланкын баруун эрэгт загасчлал ихээр хийдэг бөгөөд далай тэнгист болсон хамгийн хүнд ослуудын нэг байсан гэдгийг албаныхан мэдэгджээ. Олон тн химийн хортой бодис далайн усанд асгарсан тул загасчлалыг хорьсноор загас агнуурын 5,600 орчим завь саатсан байна.
Мөн хортой бодис тархсан далайн эргийг цэвэрлэх ажилд зуу зуун цэргүүдийг дайчилжээ. Сингапур улсад бүртгэлтэй MV X-Press Pearl усан онгоцонд 25 тн азотын хүчил бүхий 1,500 орчим чингэлэг ачигдсан байжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.