СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-03

🔴 LIVE: Ц.Өнөболд: "Үрхэн" эмнэлэг зургаахан сартай хүүд минь буруу тариа хийж алчихаад уучлалт ч гуйгаагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

"Үрхэн" эмнэлгийн эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нялх үрээ алдсан Ц.Өнөболд манай телевизэд хандсан юм. Тэрбээр ""Үрхэн" эмнэлэг зургаахан сартай хүүд минь буруу тариа хийж алчихаад уучлалт ч гуйгаагүй" хэмээн өгүүллээ. 

Иргэн Ц.Өнөболд: 

-Хүүгийн маань хоолой нь өвдөж, бага зэрэг халуурсан. Хөл хориотой байсан учир хувийн "Үрэлхэн" гэж эмнэлэгт хандсан. Хувийн эмнэлэг хүн цөөтэй, үйлчилгээ сайтай гээд төлбөрөө төлөөд үйлчлүүлсэн. . Сувилагч С гэдгээр үрэвслийн эсрэг тариа гэж хэлээд тарьсан. . Хүүхэдтэйгээ холбоотой сэжүүр гарахаар уйлаад, сэтгэл санаагаар уначих юм. 

29-нд задлан хийж үзэхэд "Үрэлхэн эмнэлэг хүүхдийн оношийг буруу тавьсан. Буруу эмчилгээ хийсэн, цаг алдсан байна" гэсэн. Гэтэл сүүлдээ миний хүүг жингийн илүүдэлтэй байснаас нас барсан гэж үзэж байна. Би гаргаж болох бүх газарт гомдол гаргана. Миний хүү зургаан сар хүртлээ ямар ч өвчтэй байгаагүй. Эв эрүүл хүүхэд байсан. Вакциндаа цаг тухайд нь хамрагдаж байсан. Өрхийн эмнэлгийн "эрүүл бойжиж байгаа" гэсэн тодорхойлолт нь ч хүртэл байгаа. Эмнэлгийнхэн манай гэр бүлтэй холбоо барьж, уучлалт гуйгаагүй. Би гуйтал нь гомдол гаргаж явна. Маш гомдолтой байна...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.