Танзани Улсын Парламентын тэргүүн нэгэн эмэгтэй гишүүнийг хэтэрхий бариу өмд өмссөн гэх үндэслэлээр танхимаас гарахыг тушаажээ. Энэ явдлын дараа тус улсын эмэгтэй гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, холбогдох хүмүүсийг уучлалт гуйхыг уриалж байгаа юм.
Уг хэргийг тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт болсон хуралдааны үеэр нэгэн эрэгтэй гишүүн зарим эмэгтэй гишүүний өмссөн хувцас нь Парламентыг элэг доог болгоход хүргэж байна хэмээн мэдэгджээ. Хуссейн Амар гэх нэртэй тус гишүүн нь "Ноён Парламентын тэргүүн ээ, жишээлбэл, миний баруун талд сууж байгаа шар цамцтай эмэгтэй гишүүний өмссөн өмдийг нь хараач!" гэж хэлсэн байна.
📌 KICKED OUT
— Louis Jadwong (@Jadwong) June 1, 2021
🔴 Tanzanian MP Condester Michael Sichlwe caused a stir in parliament in Dodoma today 'by wearing black tight-fitting trousers, and yellow top'.
Speaker of Parliament Job Ndugai threw her out for wearing 'non-parliamentary attire'.
📷 @Hakingowi pic.twitter.com/n8vxabWLQV
Үүний дараа Парламентын тэргүүн Жоб Ндугай нь Кондестер Сичвали гишүүнийг танхимаас гарахыг тушаасан аж. Тэрээр Сичвалид хандан "Яваад, зөв хувцаслаад ир. Дараа нь бидэнтэй нэгдээрэй" хэмээн хэлжээ. Ндугай мөн өмнө нь эмэгтэй гишүүдийн хувцаслалтын талаар олон гомдол хүлээж авсан гэдгээ тэмдэглэн, зохисгүй хувцасласан хүмүүсийг нэвтрүүлэхгүй байхыг танхимын ажилтнуудад тушаасан байна.
Гэвч Хуссейн Амар Кондестер Сичвали гишүүний өмссөн хувцас нь яг ямар асуудалтай болохыг дэлгэрэнгүй тайлбарлаагүй юм.
Тэрээр зөвхөн Парламентын дүрмүүдийн нэгийг иш татсан бөгөөд тус дүрэмд эмэгтэйчүүд өмд өмсөж болох хэдий ч хувцас нь бариу байж болохгүй гэж заасан байдаг аж. Харин Жаклин Нгоняни, Стелла Мананьяа нараар ахлуулсан эмэгтэй гишүүдийн бүлэг нь энэхүү шийдвэрийг шударга бус явдал гэж үзэн, Сичвали гишүүний хувцаслалтад ямар ч асуудал байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.