СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-03

🔴 LIVE: "Өвөө, эмээгийн цэцгийн мухлаг" хөл хориог даван туулж, ажиллаж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

"LIVE" телевизийн сурвалжлах баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10-р хороололд байрладаг “Өвөө эмээгийн цэцгийн дэлгүүр”-т зочилж, тарьж ургуулж буй цэцэг, жимснийх нь талаар хөөрөлдлөө.

Цэцэгчин Д.Гончигдорж:

Би сүүлийн 10 гаруй жилийн турш цэцэг, жимс тарьж ургуулах ажлыг хийж байна. Одоо гоо даль, десант, халганай, лимон зэрэг олон төрөл зүйлийн цэцэг, жимсний үрсэлгээг хийж зарж байна. . Цэцэг ч гэлтгүй улаан лооль, чинжүү, тарвас зэрэг янз бүрийн хүнсний ногооны үрсэлгээг хийж ургууллаа. Үрсэлгээг хоёрдугаар сараас эхлэн хийхгүй бол ургалт нь оройтчихдог. Жимс ногооны үрсэлгээг монголчууд ихэвчлэн БНХАУ-аас авдаг. . Хөгшин бид хоёрын тарьж ургуулсан жижиг навч байсан ч ургадаг онцлогтой. Учир нь хөрс, бордоог нь маш нарийн дэг жаягийнх нь дагуу анхнаас нь зөв тариалсан учраас ургах, амьдрах чадвар нь маш өндөр байх. Эрхбиш услахгүй байсаар байгаад хатаачихгүй бол зайлшгүй ургадаг даа.

Цэцэгчин Т.Эрдэнэчимэг:

. Харин ч бүр бууруулж байгаа. Хийх дуртай ажил минь учраас л тэр шүү дээ. Сүүлийн үед манайхаас цэцэг, жимсний үрсэлгээ авъя гэсэн хүмүүс өдөр шөнөгүй залгаж, холбогддог болсон. Мөн зөвлөгөө мэдээлэл ч их авдаг. Биднээс үрсэлгээ авч тарьсан хүмүүс жимс, цэцгээ ургуулчихангуутаа маш их урамшиж, улам олон төрлийн цэцэг жимс тарьдаг. Тухайбал хөрсний чийгийг нь зөв сайхан тааруулж чадвал гүзээлзгэнэ маш амархан бөгөөд хурдан ургадаг байгаа.

"Өвөө эмээгийн цэцгийн дэлгүүр"-тэй 99607535 утсаар холбогдоорой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.