СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо бэлтгэл ажлаа хангаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болоход зургаа хоног дутуу байна. Хуваарь ёсоор энэ өдрүүдэд сонгуулийн санал авахад шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангаж, ажиглагчийг бүртгэж байна. Бид хэсгийн хороод бэлэн байдлаа хангасан эсэх талаар сурвалжлахаар СХД-ийн 27-5-2 дахь хэсгийн хороон дээр очлоо.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх насны 2 167 942 иргэн УБЕГ-т бүртгэлтэй байна. Тэдний 1 142 493 нь орон нутагт, 1 018 051 нь сонгогч Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Харин гадаадад оршин сууж буй 7394 сонгогч бүртгүүлж, 5618 нь саналаа өгөөд байгаа юм. 

Тэднээс 1630 нь аймаг, орон нутагт, 457 хэсгийн хороо нь Улаанбаатарт байгуулагдан ажиллаж байна. Дээрх хэсгийн хороодод 16750 төрийн алба хаагч ажиллаж байна. 

Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаарагийн өгсөн мэдээллээр:

Энэ удаагийн сонгуульд ковид-19 цар тахлын улмаас гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдээс  зөөврийн хайрцгаар санал авах зохицуулалт тусгагджээ. Мөн цар тахлын үед ажиллаж буй алба хаагчдаас ч санал авах зохицуулалт тусгажээ.

Мөн санал хураалтыг автоматжуулсан системээр явуулахаас гадна хяналтын тооллогыг давхар явуулна. Ингэхдээ олон нийтэд нээлттэй байлгах үүднээс хяналтын камеруудыг бүх хэсгийн хороодо суурилуулжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.