Нийслэлийн дүүрэг бүрд нэг PCR шинжилгээний цэг 09:00-12:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн Тэнгэр плазагийн шинжилгээний цэгт иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа.
Иргэдийн хувьд 2-3 хонож шинжилгээ өгч байгаад бухимдалтай хандсан юм. Нэг өдөрт 150 иргэнээс шинжилгээ авч байгаа ч өдөрт 200 гаруй иргэн шинжилгээ өгөхөөр ирж байна. Иргэдийн хувьд орон нутаг руу зорчих зорилгоор шинжилгээ өгч байгаа гэлээ. Өглөө 06:00 цагт ирэхэд 40-50 иргэн дугаарлаж байгаа юм.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн вакцины цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа. Тус цэгт Астразенека вакцины хоёр дахь тунг тариулах иргэд дугаарлаж байлаа. Өнөөдрийн 12:00 цагийн үед 400 гаруй иргэн вакцинд хамрагдсанаас 98-99 хувь нь давтан тунгаа хийлгэж байгаа иргэд байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.