СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-03

🔴 LIVE: Өнгөрсөн 24 цагт 1,024 иргэнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.

 Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 61,396 болж байна. Шинэ тохиолдлуудын 1,023 нь дотоодоос илэрсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдөн иржээ. Үүний 883 нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд үлдсэн 140 нь орон нутгаас илэрсэн байна.

Мөн сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 78 болон 80 настай хоёр иргэн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нас баралт 288 болоод байна.

Харин Ийнхүү улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 51,983 болсон юм.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

Увс аймагт – 18
Баян-Өлгий аймагт – 7
Баянхонгор- 8
Хөвсгөл аймагт – 6
Завхан аймагт - 1
Булган аймагт – 15
Өвөрхангай аймагт - 5
Сэлэнгэ аймагт – 9
Төв аймагт – 48
Хэнтий аймагт – 4
Дорнод аймагт – 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 4,854 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2,558 нь хөнгөн, 1,714 нь хүндэвтэр, 461 нь хүнд, 121 нь маш хүнд байдалтай байна.

Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт иргэдийн 55.1 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2.67 сая хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.86 сая, хоёрдугаар тунд 1.37 сая иргэн хамрагдаад байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.