СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Беларусийн идэвхтэн шүүх хурлын үеэр хоолойгоо зүсжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Беларусийн идэвхтэн Степан Латыпов нийслэл Минск хотод болсон шүүх хуралдааны үеэр өөрийнхөө хоолойг зүссэн гэж орон нутгийн хүний эрхийн байгууллага болон сөрөг хүчний хэвлэлүүд мэдээлжээ.

Албаныхан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хагалгааны дараа биеийн байдал нь сайн байгаа гэж тэмдэглэсэн байна.

Хууль хяналтынхан Латыповыг сөрөг хүчний олон нийтийн сүлжээ байгуулсан хэргээр өнгөрсөн оны 9 дүгээр сард баривчилсан бөгөөд дараа нь цагдаа нарыг эсэргүүцсэн хэргээр нэмж буруутгажээ. Гэвч тэрээр бүх хэргийг няцаасаар байгаа юм.

Өнгөрөгч мягмар гарагт болсон шүүх хуралдааны үеэр түүний аав гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дараа Латыпов өөрийгөө гэмтээсэн гэж Беларусийн "Виасна" хүний эрхийн байгууллага мэдээлжээ.  

Ингээд Латыпов сандал дээр гарч зогсоод, нэгэн цагаан зүйл амандаа хийгээд, шууд хоолойгоо зүсэж эхэлсэн гэж шүүхийн танхимд байсан түүний найз ярьсан байна. Түүнчлэн хамгаалалтын ажилтнууд түүний торны түгжээг тайлахад маш их хугацаа зарцуулсан гэж гэрчүүд мэдүүлжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.