СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-06-02

С.Эрдэнэ: Иргэн төвтэй төрийн бодлогоос төр төвтэй төрийн бодлого руу бид гулсаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ орон нутгийн 12 аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзалзаж, сурталчилгаагаа явуулаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу зургадугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн уулзалтууд эхэлж Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна.

Нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд БГД-ийн иргэдийнхээ итгэлийг хүлээн гурван удаа УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хүний хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр 71 хуулийн төсөл санаачилж, 41 хуулийг батлуулсан юм. Мөн энэ хугацаандаа "Баянгол Хөгжил" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч олон сайхан бүтээн байгуулалтыг сүндэрлүүлсэнд иргэд талархаж буйгаа илэрхийллээ.

Тодруулбал:

Том жижиг 14 эмнэлэг, мэс заслын тасгууд

Хуримын ордон,

Ахмад хөгжлийн ордон,

Хүүхэд хөгжлийн ордон,

Хүүхдийн зуслан,

Спорт цогцолбор,

Усан спорт сургалтын төв зэргийг ашиглалтад оруулсан байна. Мөн төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах чиглэлд анхаарч төр захиргааны олон барилгыг шинээр барьж, үйлчилгээний чанарт анхаарч ажилласан юм.

С.Эрдэнэ: Өнөөдрийн монголын нийгэмд улстөрийн дарангуйллын нэг ч салбар үлдсэнгүй

“Эр үрсийн баярын өдөр Баянголчууд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. Эмэгтэйчүүд хүүхдүүдэд чиглэсэн, ирээдүй хойч үеийнхээ эрхийг хамгаалсан, нийгмийн асуудлыг хөндсөн хэд хэдэн хуулийг санаачлан батлуулсандаа бахархаж явдаг. НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид Монгол улсыг төлөөлөн оролцож, хүүхдийн эрхийг хамгаалах дэлхийн хэмжээний баримт бичигт гарын үсэг зурж байлаа.

Өнөөдрийн монголын нийгэмд улс төрийн дарангуйлалгүй нэг ч салбар үлдсэнгүй. Нийгэм эдийн засгийн тэр дундаа эрүүл мэнд боловсролын салбар ч үүнд багтаж байна. Тэртээх цагаан морин жил бид 30 жилийн дараа ахин дарангуйлал, эрх чөлөөг боймилсон нийгэмд амьдрах гэж тэмцээгүй.  Тиймээс би дарангуйллыг халж ардчиллыг хамгаалахын төлөө МУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр шийдсэн юм.” хэмээгээд “Хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан монгол” нэртэй таван бүлэг мөрийн хөтөлбөрөө товч танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: С.Эрдэнэ нэр дэвшигчийн онцлог нь монгол хүн монголын баялаг гэж байнга тунхаглаж ирсэн

Бусад нэр дэвшигчид уул уурхай, байшин барилга, харилцаа холбоо гээд олон зүйлийг хөгжүүлэхээр ярьж байна.

Өнгөрсөн хугацаанд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа 70 гаруй хууль санаачилж, 41 хууль батлуулсанд нь Баянголчуудынхаа өмнөөс баяр хүргэхийг хүсч байна.

Санаачилсан бүх хуулиуд нь Монгол хүний эрх ашгийг хамгаалсан байдаг. Дандаа ядарсан, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа, тулгамдсан асуудлууд ихтэй бүлэгт чиглэсэн хуулиудыг батлуулж чадсан. Нэг ч даргын эрх ашгийг хамгаалсан хууль батлуулж байгаагүй. Жишээлэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах тухай хууль ” , “Хүүхдийн эрхийн тухай хамгаалах хууль”, “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль” “Хамтын тэтгэврийн тухай хууль” гэх мэт маш үр өгөөжтэй, иргэндээ ойр хуулиудыг батлуулсан байдаг юм. С.Эрдэнэ нэр дэвшигчийн санаачлан батлуулсан “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн үр шимээр иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 80-90 хувийг даатгалаасаа гаргуулах боломж бүрдсэн.

Энэ хүний гол зарчим бол эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, хариуцлагатай, эх оронч үзэлтэй иргэн бэлтгэх юм. Хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт нь ч энэ зорилгын нь илрэл байдаг. Хүүхдийн зуслантай дүүрэг Баянголоос өөр байхгүй. Нийтдээ 14 эмнэлэг байгуулсан улс төрч өөр байхгүй.

Нэр дэвшигч маань “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” уриалгыг дэвшүүлж байна. Өнөөдөр би УИХ-д цөөнхийн бүлгийг төлөөлж сууж байна. Хуучин бол цөөнх шүүмжилдэг, алдааг нь засдаг байсан. Одоо бол биднийг үг хэлүүлэхээ больж байна. Энэ бол дарангуйллын нэг хэлбэр. Би вакцины асуудал дээр “вакцины менежмент буруу явж байна, цөөхөн иргэддээ чанартай сайныг нь мөнгийг нь төлөөд авч ирж хийлгэе” гэж олон удаа хэлсэн. Энэнийхээ төлөө АТГ-д дуудагдаад байна.

Хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол мөрийн хөтөлбөрөө 14 хоногийн хугацаанд иргэд, сонгогчидтой танилцуулах амаргүй. Гэхдээ мөрийн хөтөлбөрт орсон заалт бүр таны эрхийг дээдэлсэн, батлуулах хууль бүр өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олон нийтийн хүлээлттэй байгаа болохоор АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж, Ардчилсан сонголт хийхээ Баянгол дүүргийн иргэд илэрхийллээ.

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.