СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Беларусь улс ихэнх иргэдээ гадаадад зорчихыг хоригложээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Беларусь улсын эрх баригчид ихэнх иргэдээ гадаадын улс орнууд руу зорчихыг түр хугацаагаар хоригложээ. Тус улсын Хилийн хорооноос мэдэгдсэнээр зөвхөн албан ёсны аялалд явж буй Беларусийн төрийн алба хаагчид болон улсын тээврийн ажилтнууд гэх мэт тодорхой бүлгийн хүмүүсийг тус хязгаарлалтаас чөлөөлөх аж.

Тус хорооны албан ёсны мэдэгдэлд "Олон иргэн гадаадын орнуудаас олгосон оршин суух зөвшөөрөл дээр үндэслэн Беларусь улсаас гарах хүсэлтийг ирүүлж байна. " хэмээн тэмдэглэжээ.

Түүнчлэн уг шинэ журам нь гадаадын иргэдэд ч мөн хамаарах аж. Беларусь дахь гадаадын иргэд 10 хоногийн тусгаарлалтаа дуусгасныхаа дараа л тус улсаас гарч явах боломжтой гэж албаныхан мэдээлсэн байна.

Гэвч олон шинжээчид үүнийг саяхан болсон "Ryanair" компанийн нислэгтэй холбоотой асуудлын улмаас гаргасан шийдвэр гэж үзэж байна. Энэ явдлын дараа Европын Холбооны олон орон Беларусийн үндэсний агаарын тээврийн "Belavia" компанийг агаарын зайд нь нислэг үйлдэхийг хориглосон бөгөөд өөрсдийн агаарын тээврийн компаниудаа мөн Беларусийн агаарын зайнаас зайлсхийхийг тушаасан билээ.

Харин түүний гол өрсөлдөгч Светлана Тихановская өөрийгөө ялалт байгуулсан гэж үзэж байгаа хэдий ч аюулгүй байдлын үүднээс хөрш Литва улс руу нүүсэн билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.