СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-02

Монгол цэрэг 1500 км гүйхээр замдаа гарчээ...

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоохоор бэлтгэлээ бүрэн хангажээ. Тэрээр ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийг 2007 онд хөгжимчин мэргэжлээр дүүргэж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, Үлээвэр найрал хөгжим болон Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаад 2020 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид томилогджээ. Түүнтэй өмнөө тавьсан зорилгынх нь талаар ярилцлаа.

-Та яагаад холын зайнд гүйх шийдвэрийг гаргасан бэ?

-2020 оны 7 дугаар сард ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Эх орондоо ирээд бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлагдсан шүү дээ. Тэгэхэд нь “Цэргийн алба хаагч яагаад холын зайд гүйж болохгүй гэж” бодоод зорилгоо болгосон. Үндсэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн холын зайд гүйх сэтгэл зүй, бие бялдраа бэлтгэж эхэлсэн. . Бэлтгэл бүрэн хангагдаж, ямар ч зовуурьгүй, амьсгаа задарч, ядралгүй болсоныхоо дараа ангийнхаа удирдлагад Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэлх гүйх хүсэлтээ буйгаа илэрхийлсэн юм.

-Хэрхэн хүлээж авсан бэ?

-Уриалгахан хүлээж авсан. Мэдээж дээд шатны байгууллага Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бас зөвшөөрөл авсан. .

-Хэзээнээс гүйх билээ?

-2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 11.40 цагт Ховд хотынхоо Ард Аюушийн талбайгаас хөдөлнө. Гэр бүл, анги хамт олон, найз нөхөд, нутаг усныхан маань гаргаж өгөх байх аа.

-Хэдий хугацаанд гүйхээр тооцоолж байна. Бас өдөрт хэдэн км гүйх вэ?

-. Зарим өдрөө цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад энэ тоо бага зэрэг өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Өдөрт 45-50 км гэж тооцохоор 40 орчим хоног тасралтгүй гүйж, 7 дугаар сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-ийн цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд очно гэж төлөвлөж байгаа.

-Хоол хүнс, хоноглох байраа хэрхэн зохицуулсан бэ?

-Надад туслалцаа, дэмжлэг үзүүлэх баг явна. Мэдээж гүйхгүй, автомашинаар.. Өглөөд хоноглосон газраасаа босоод гүйхэд манай багийнхан майхнаа хурааж, дараагийн очих цэгт түрүүлж очоод хоол унд, бусад бэлтгэлээ хангаад байж байна. Ийм маршрутаар 40 орчим хоног тасралтгүй туулна гэсэн зорилго тавиад байна.

-Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Аймаг хоорондын постуудаар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл гарах вий?

-Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ талын зөвшөөрлийг нь авч өгсөн. Бидний хувьд аймагт саатах асуудал байхгүй болохоор хүндрэл гарахгүй байх.

-Гүйлтийн спортоор хэр удаан хичээллэж байгаа билээ?

-Яг дагнан хичээллэж байгаагүй. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, цэрэгжлийн спортын тэмцээнүүдэд тогтмол оролцож байсан. .

-Энэ амжилтаараа зорилго тавиад байгаа вэ?

-Нэгдүгээрт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах. Гуравдугаарт, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх. Одоогоор рекордын эзэн нь Б.Болдбаатар гэдэг мундаг тамирчин бий. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан тэрээр. Дөрөвдүгээрт, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд 100 жилийн ой нь тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхаа түүхт ойг тохиолдуулан гүйж, өөрийн зүгээсээ бэлэг барьж байгаа юм.

-Төрийн далбаагаа мандуулж гүйнэ гэсэн ...

-Тийм ээ. Цэргийн дүрэмт хувцастайгаа гүйнэ. Ямар ч дүрмийн зөрчилгүй хувцаслаад явна. Гүйж байгаа талаарх мэдээллээ өөрийн цахим хуудаст байнга оруулж байна.

Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nyamjav tseveg
3 жилийн өмнө
202.126.88.206

Mundag zaluud amjilt xvsii jinxen tsereg er umaa amjilt sain yabaad ireere

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.41

Бид итгэж байна. Монгол Эр цэргийн нэр төрийг өндөрт өргөж яваарай. Амжилт хүсье!

Ariunbold
3 жилийн өмнө
202.126.88.195

Amjilt

Зочин
3 жилийн өмнө
203.91.119.46

Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Ховдын хорооныхоо ахлах ахлагч Э.Даваажамцдаа баяр хүргэж, амжилтын дээдийг бэлэгдэн ерөөе. Монгол Улсынхаа бас нэгэн рекордыг монгол цэрэг тогтоох гэж буйд сэтгэл санаа, зорилго нэгтэй байна.

bat
3 жилийн өмнө
66.181.178.129

amjilt husiy

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.