СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-02

С.Энхболд: Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын явцтай танилцаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалан малчид отроос бууж ирээгүй байгаа тул Дундговь, Баян-Өлгий зэрэг аймгуудад дархлаажуулалтын явц удаашралтай байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ. Энэ үеэр Ерөнхий сайд дархлаажуулалтад хамрагдахаар дугаарлаж буй иргэдийн сэтгэгдлийг мөн сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан тохиолдлын хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд олон улсын дунджаас өндөр гарч байна. .

Вакцинд хамрагдах ёстой 18-34 насныхан 81-85 хувьтай байгаа бол 55-аас дээш насны иргэд 95 хувьтай байна. . Гэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байгаа юм. Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Тавдугаар сарын 30-нд нийт 927 хүнээс халдвар илэрснээс 30.9 хувь хүүхэд байсан. Олон улсад 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байна. Манай улс эдгээр насны хүүхдүүдийг вакцинд хамруулах талаар судалж байна. Эрдэмтдийн тооцоолсноор зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэж үзэж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.27.169

Khul horiogoo yaraltai hiigeechee huuhduud uvduud ehellee eruul saruul uhaanaar handaad haldvar ih bgaa buh gazrig haah ni zuv bhaa gej bodoj bna

Шинээ
3 жилийн өмнө
150.129.140.253

Хуцаад бай

АРД
3 жилийн өмнө
202.9.46.234

Эрүүл мэндийн сайд өмнө нь тархалт буурана гэсэн боловч бууралт ажиглагдсангүй шинжилгээнийхээ тоог буруулсан болоод хулхидаад л өнгөрлөө шинжилгээнийхээ тоог бууруулсан ч өвчлөл улам ихэссээр л байна энэ маш буруу ард иргэдээ хуурсан арга хөрш БНХАУ өвчин гарснаас хойш 91146 хүн өвдсөн үзүүлэлттэй 1 жил 7 сар гаруй болж бна. Монгол улсад 3,2 сая хүн амд карона тархаад 7 сар гаруйн хугацаа болход 60372 хүн өвджээ энэ тархалт буурахгүй байгаа нь ажиглагдсан энэ эрчээрээ бол 6 сарын сүүлээр Монгол улсын өвчлөгсдийн тоо 1,4 тэр бум хүн амтай хятад улсыг түрүүлэх магадлал өндөр байнаа энэ тэгээд таны ажил сайн байгааг харуулж байна уу? та худлаа хэлхээ хэзээ болих юм бэ?

Монгол
3 жилийн өмнө
202.55.188.34

Хүүхдүүдэд вакцин хиих гээд ингээд бнауу

Delgertsetseg Jargalsaikhan
3 жилийн өмнө
66.181.179.147

Ичихгүй хүүхдүүдээрээ гадны туршилтыг хийлгэхийг эсэргүүцэж байна. Хүүхдүүдийг зүгээр орхи. Тэгэхдээ тэргүй энэ шахсан вакцин нь нас баралтыг вакцин хийлгээгүй үеэс ихэсгэж байгааг бид харж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.