Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтын явцтай танилцлаа.
Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 99.8 хувь нь нэгдүгээр тунд, 77.9 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт иргэдийн 81.5 хувь нь нэгдүгээр тунд, 50.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна.
Улаанбаатар хотын дүүргүүдэд вакцины хамрагдалт жигд байгаа бол хөдөө орон нутгаас Увс, Дундговь, Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн вакцинжуулалтын явц 60 гаруй хувь буюу идэвх муу байгаа Эрүүл мэндийн сайд онцоллоо. Ерөнхий сайд өнөөдөр 15:00 цагийн үед аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийх үедээ дээрх аймгийн Засаг нарт үүрэг өгөхөө мэдэгдлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Сүүлийн үед 25-44 нас, 0-17 насны иргэд халдвар авч байна. Вакцинд хамрагдаагүй иргэд халдвар байна. 25-44 насны 130 мянган хүн огт вакцинд хамрагдаагүй байгаа нь нийгмийн хамгийн идэвх өндөртэй хүмүүс халдвар авч гэрийн гишүүд, хамт олондоо халдвар тарааж байна.
Иргэдийн хувьд нэгдүгээр тундаа хамрагдсан бол хоёр дахь тундаа заавал хамрагдаж байгааг онцоллоо. ЭМЯ-ны өгсөн мэдээллээр 25-29 насны иргэдийн 81 хувь эхний тундаа хамрагдсан нь маш бага үзүүлэлт байгааг онцолсон ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.