Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндийд байгуулж байгаа билээ.
Харин шинэ нисэх буудал Улаанбаатар хотыг холбосон БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан ч шинэ үам хагарч, ан цав гарч эхэлжээ.
Уг нь тус зам 32.2 км урт, асфальт бетонон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн зам бөгөөд бараг ашиглагдаагүй боловч чухам юуны учир хагарч, цуурч эхэлсэн нь тодорхойгүй байна.
Уг асуудлыг бид тодруулж мэдээлэх болно.
Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байгаль цаг уурын нөлөөгөөр 200 М хагарсан замын цууралтыг дэлхий сөнөх гэж байгаа юм шиг сүржигнэх ямар хэрэгтэй юм...