СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-02

🔴 LIVE: Хоногт 1143 иргэнээс халдвар илэрч, гурван иргэн нас барлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Өнгөрөгч 24 цагт 7102 хүнээс шинжилгээ авахад коронавируст халдварын 1143 шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1143 хүнээс халдвар илэрснийг ЭМЯ-наас вакцинд хамрагдаагүй иргэд халдварт өртөж байгааг дурдлаа. Түүнчлэн вакцинд хамрагдсан ч гэсэн дархлаа тогтоогүй үед халдвар авч байгаа тул вакциндаа хамрагдахыг зөвлөв. 

Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 43-81 насны гурван иргэн нас баржээ. Улсын хэмжээнд нийт нас баралт 286 болоод байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Харин. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 419 хүн эдгэрч, гэртээ гарсан бол гэрийн хяналтаас 266 хүн бүрэн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 51448  боллоо.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

  • Баян-Өлгий аймагт – 26
  • Говь-Алтай аймагт -5
  • Баянхонгор- 1
  • Хөвсгөл аймагт – 17
  • Булган аймагт – 8
  • Архангай аймагт – 2
  • Ховд аймагт- 1
  • Дархан-Уул аймагт – 4
  • Сэлэнгэ аймагт – 1
  • Орхон аймагт – 9
  • Төв аймагт – 56
  • Хэнтий аймагт – 4
  • Дорнод аймагт – 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 4527 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8478 нь хөнгөн, 1665 нь хүндэвтэр, 462 нь хүнд, 122 нь маш хүнд байдалтай байна.

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 13819 хүн “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа.. Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт иргэдийн 81.5 хувь нь нэгдүгээр тунд, 50.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2.67 сая хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.85 сая, хоёрдугаар тунд 1.3 сая иргэн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.