СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын Синовак вакциныг ДЭМБ зөвшөөрлөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ДЭМБ-ын хуралдаанаар БНХАУ-ын коронавирусийн эсрэг Синовак вакциныг яаралтай үед хэрэглэж болох вакцины жагсаалтад орууллаа. Хятадын Синофарм вакцинд ДЭМБ яаралтай үед хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа удалгүй Хятадын үйлдвэрлэсэн хоёр дахь вакцин ДЭМБ-ын зөвшөөрлийг ийнхүү авч чадсан байна.

Улмаар дэлхийн ядуу буурай улс орнуудад Ковид-ын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй түгээх Ковакс хөтөлбөрт Синовак вакциныг хэрэглэх боломжтой болж байна. Синовак вакциныг дэлхийн хэд хэдэн улсад 18-аас дээш насны иргэд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунг тариулж байна.

ДЭМБ яаралтай үед хэрэглэх зөвшөөрөл олгосон нь уг вакцины аюулгүй байдал олон улсын стандартад нийцсэн, үр дүнтэй гэдгийг баталгаажуулсан гэсэн үг юм. Тус байгууллагын зүгээс вакциныг ижил хүртээмжтэй өргөн хүрээнд хийхийн тулд дахин олон төрлийн вакциныг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Тиймээс Ковакс хөтөлбөрт вакцин үйлдвэрлэгчдийг оролцож, хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.