СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-01

🔴 LIVE: Гадаадад оршин суугаа сонгогчдын 76 хувь буюу 5618 иргэн саналаа өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд гадаадын 30 улсад амьдарч байгаа 7394 сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэдний саналыг авч дууслаа. Гадаад дахь монголчуудын саналыг авахын туд 30 улсад 44 салбар комисс байгуулж, энэ сарын 30-31-ний өдрүүдэд санал хураалтыг явуулсан юм. 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:

-Гадаад оршин суугаа иргэдийн саналыг авахын тулд 187 төрийн алба хаагч ажилласан. 04-р сарын 2-оос 05-р сарын 09-ний өдрүүдэд саналаа өгөх иргэдийг бүртгэсэн. Нийт 7397 иргэн бүртгүүлсэн бөгөөд дөрөв нь бүртгэлийн зөрчилтэй байсан учир нийт 7393 иргэнийг бүртгэжээ.

2017 оны сонгуулиар 7209 иргэн санал өгөхөөр бүртгүүлж, 4767 иргэн буюу 66,3 хувь нь саналаа өгч байжээ.

Энэ удаагийн сонгуульд хилийн чанадад амьдарч буй иргэд илүү идэвхитэй сонгуульдаа хамрагдаж байна.

Зарим улсуудад сонгогчдын тоо цөөн бөгөөд 100 хувь саналаа өгсөн байна. Тухайлбал, Вьентьян-30, Хонг Конг-23, Кызыл-21, Минск-20, Кувейт-7, Манжуур-6 иргэн саналаа өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.