Ардчилсан намын дарга М.Тулгат Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН, ХҮН-ын нэр дэвшигчдийг мэтгэлцээнд уриалсан.
Ингэхдээ сонгуулийн үйл ажиллагаа цар тахлын онцгой нөхцөл байдалд богино хугацаанд явагдах учраас нэр дэвшигчид орон нутгийн уулзалтуудаа хамтарсан байдлаар хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогын мэтгэлцээнийг таван удаа явуулж, ард түмэнд хүртээмжтэй байдлаар мэдээллийг өгөх зорилгоор уриалгыг хүргүүлсэн юм.
Энэхүү уриалгын хариуд "Зөв ХҮН-электорат" эвслээс хариу бичиг ирүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг оролцуулсан таван удаагийн мэтгэлцээнд оролцоход хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Цар тахлын хүрээ хумигдаагүй энэ цаг үед нэр дэвшигчид олон нийтийн радио телевизийн сувгаар шууд мэтгэлцээн нэвтрүүлэгт оролцож, үзэл бодлоо уралдуулах нь иргэд олон нийтэд хүртээмжтэй бодит, тэнцвэртэй мэдээлэл өгөх хамгийн зөв шийдэл юм. Бусад Ардчилсан улс орнуудад ч аливаа сонгуулийн сурталчилгаанд ийм төрлийн мэтгэлцээн явуулдаг улс төрийн соёл тогтсон байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уг нь маш зөв санал байна.
Одоо болио наад жүжигээ, Хүрэлсүхээс шууд томил
Cool.