СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-01

Б.Буянтогтох: 18-34 насныхан халдварт хамгийн их өртөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн нийт халдварын тохиолдол дунд хүүхдийн өвчлөл нэлээд нэмэгдэж, 27 хувийг эзэлж байгаа талаар ЭМЯ-наас онцоллоо.
Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгдэж буй талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Хөл хорионы дараах нөхцөлийн дараа хөдөлгөөний идэвх нэмэгдсэн нь халдварын тархалт ихсэх шалтгаан болж байна.

. Хүүхдүүд гадуур идэвхтэй байх нь ховор байгаа үед тэдэнд халдвар тараах гол эх уурхай нь дээрх насны хүмүүс болж байна.

Хүүхдийн өвчлөл:

  • 0-4 насны 22.3 хувь
  • 5-9 насны 32.3 хувь
  • 10-14 насны 31 хувь
  • 15-17 насны 14.3 хувь

35-аас дээш насныхан вакцинд 90-ээс дээш хувьтай хамрагдсан. . Тиймээс энэ насныхан өөрсдөө өвдөх, халдвар авбал хүүхдүүддээ тараах эрсдэлтэй. 18-34 насныхан халдварын эх уурхай болж, хүүхдүүдийн өвчлөлийг нэмэгдүүлж байна.

Эцэг эхчүүд өвчнөөс сэргийлж, вакциндаа хамрагдвал хүүхдийн өвчлөл буурахаар харагдаж байна. Иргэд гадуур явахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах нь чухал" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.227

Аврах биш алахыг нь сурсан эмч нар больцгоо.Халдвар тараагаад хорт бодисоор тариад хэн үхэх дуртай байх вэ? Настай хүмүүсийг алаад дуусаа биз дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.