СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын хосуудыг гурав хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНХАУ-ын эрх баригчид бодлогын томоохон өөрчлөлт хийж, тус улсын хосуудыг гурав хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Энэхүү шийдвэр нь Хятадын өтөлж буй хүн ам болон эрс буурсан төрөлттэй холбоотой аж.

Гэвч энэхүү сулруулсан хязгаарлалт нь төрөлт тогтвортой өсөхөд хүргэж чадаагүй юм.

Тус шинэ бодлого нь "Манай улсын хүн амын бүтцийг сайжруулах, хөгширч буй хүн амтай идэвхтэй тэмцэх, хүний ​​нөөцийн давуу талыг хадгалахад тус дөхөм болохуйц арга хэмжээнүүдтэй хамт хэрэгжих болно" гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Тус байгууллагын БНХАУ-ын багийн ахлагч Жошуа Розенцвейг "Засгийн газрууд иргэдээ хэдэн хүүхэдтэй болохыг зохицуулах эрхгүй. Хятад улс нь төрөлтийн бодлогоо "оновчтой болгох" гэж хичээхээс илүүтэйгээр ард түмнийхээ амьдралын сонголтыг хүндэтгэж, хүмүүсийн гэр бүл төлөвлөлтийн шийдвэрийг хянах түрэмгий, шийтгэлтэй хяналтыг зогсоох ёстой" хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн зарим шинжээчид энэхүү "Гурван хүүхдийн бодлого"-ын үр нөлөөнд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Германы "Commerzbank"-ийн ахлах эдийн засагч Хао Жоу " Гэхдээ одоо хэн гурван хүүхэдтэй болохыг хүсэх билээ? Залуу хүмүүс хамгийн ихдээ хоёр хүүхэдтэй болох боломжтой. Төрөлтийн түвшин бага байгаагийн суурь асуудал нь хэт өндөр амьдралын зардал болон асар их нийгмийн дарамт юм" хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.