Мэдээллийн эхэнд сүүлийн өдрүүдэд коронавирусийн нийт халдварын тохиолдол дунд хүүхдийн өвчлөл нэлээд нэмэгдэж, 27 хувийг эзэлж байгаа талаар ЭМЯ-наас онцоллоо.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 сорьцод коронавирус илэрлээ. Үүний 681 нь Улаанбаатарт, 109 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 58504 боллоо.
Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан долоон иргэн нас баржээ.
Улсын хэмжээнд нийт нас баралт 283 болоод байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 327 хүн эдгэрсэн байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 159 хүн эдгэрч, гэртээ гарсан бол гэрийн хяналтаас 168 хүн бүрэн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 50763 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
Улсын хэмжээнд 4580 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2403 нь хөнгөн, 1613 нь хүндэвтэр, 448 нь хүнд, 116 нь маш хүнд байдалтай байна. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3580 иргэн гэртээ өрхийн эмчийн хяналтад байна.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 77266 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 99.8 хувь нь нэгдүгээр тунд, 77.9 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин хөдөө орон нутагт вакцин хийлгэх нийт иргэдийн 81.5 хувь нь нэгдүгээр тунд, 50.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2.67 сая хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.85 сая, хоёрдугаар тунд 1.3 сая иргэн хамрагдаад байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.