СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Вьетнамчуудыг Европ руу хууль бусаар нэвтрүүлдэг байсан бүлгийг илрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ХБНГУ ба Словакийн албаныхан вьетнамчуудыг Герман болон Европын бусад оронд хууль бусаар нэвтрүүлдэг байсан гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлж, хоёр сэжигтнийг баривчилсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Тус зохион байгуулалттай бүлэг нь хуурамч визээр Европ руу нэвтрүүлсэн вьетнамчуудаасаа их хэмжээний төлбөр шаарддаг байсан бөгөөд тэднийг массажны төв, биеэ үнэлэх газар болон бусад газарт албадан ажиллуулж, өрийг нь төлүүлдэг байсан аж.

Энэ хэрэгтэй холбоотой мөрдөх ажиллагааны хүрээнд Берлиний цагдаа нар тус хотод амьдардаг вьетнам эмэгтэйг баривчилсан бол Братиславын цагдаа нар нэгэн словак эмэгтэйг баривчилсан байна.

Цагдаа нар өнгөрөгч даваа гарагт Германы хэд хэдэн газарт дайралт хийсэн бөгөөд энэ үеэр тус улсад хууль бусаар оршин сууж байсан 13 хүнийг илрүүлжээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.