“COVID-19”-ийн гарал үүслийг сайтар судлахгүй бол “COVID-26”, “COVID-32”-той тулгарч болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэн, коронавирусийг судалж буй шинжээчдийн нэг Питер Хотез мэдэгджээ.
Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "шинэ коронавирусийн дэгдэлтийг" зайлшгүй судлах шаардлагатай байгааг хэлсэн байна. Үүний тулд вирус судлаач, эпидемиологич, сарьсан багваахайн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багийг халдвар анх дэгдсэн Хятадын Ухань хот руу дор хаяж зургаан сарын хугацаатай явуулах ёстой гэжээ. Хотезын үзэж байгаагаар, эрдэмтэд вирусинй дээжээс гадна хүн, амьтны цусны дээжүүдийг цуглуулах хэрэгтэй аж. "
Үүний зэрэгцээ тэрбээр Бээжинтэй хамтран ажиллахгүйгээр ийм судалгаа хийх нь бараг боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. "Бид хориг арга хэмжээ авах гэх мэт Хятадад үнэхээр хатуу шахалт үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна" гэж ярьжээ.
Коронавирусийн гарал үүслийг тогтоох зорилгоор Хятадад ажилласан олон улсын шинжээчдийн багийн тайланг ДЭМБ өнгөрөгч гуравдугаар сард нийтэлсэн. Судлаачид нэгдсэн дүгнэлт хийж чадаагүй юм. Вирус завсрын тээгчээр дамжин хүнд халдварласан гэдгийг илүү өндөр магадлалтай гэж тэд үзжээ. Харин вирус лабораторийн нөхцөлд бий болсон гэх хувилбарыг хамгийн бага магадлалтай гэж дүгнэсэн байна.
Шинжээчдийн тайланг нийтэлсний дараахан АНУ, Австрали, Их Британи, Дани, Израил, Канад, Латви, Литва, Норвеги, Словени, Чех, Эстони, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд Хятадад явуулсан ДЭМБ-ын судалгаанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.
Эдгээр 14 орны мэдэгдэлд шинжээчдийн дүгнэлтүүдийг илт шүүмжлээгүй боловч шинжээчдийн ажлаас бүрэн мэдээлэл авах боломжгүй, мөн нэлээд хожуу хийсэн болохыг тэмдэглэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bolj bn