2021 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 6-р сарын нэгэн буюу Эх үрсийн баярын өдрөөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх Улсын онцгой комиссын шийдвэр гарчээ.
Тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй бөгөөд аймаг, нийслэл захирамж гарган хэрэгжилтийг хангуулж, холбогдох ажлыг зохион байгуулахыг чиглэл болгожээ.
Өнгөрсөн жил мөн цар тахлаас болж хүүхдийн баярыг тэмдэглээгүй юм. Ийнхүү хоёр дахь жилдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхгүй өнжиж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.